Vitsamo

Vitsamo

1,000 - 5,000 downloads

Add this app to your lists
View bigger - Vitsamo for Android screenshot
View bigger - Vitsamo for Android screenshot
View bigger - Vitsamo for Android screenshot
View bigger - Vitsamo for Android screenshot
Энэхүү тоглоом нь та бидэнд танил болсон дүрс нийлүүлж устгах замаар оноо цуглуулдаг PUZZLE төрлийн тоглоом юм.

Тоглоомын 1 үе 30 сек үргэлжлэх ба та дүрсэн дээр дарж чирэх үйлдлээр зэргэлдээх дүрстэй сольж мөр эсвэл багананд 3 ба түүнээс дээш дүрс ижилсүүлж нураах байдлаар тоглоно. Мөр багана огтлолцож болох ба та нийт нурсан дүрсийн тоогоор оноо авна. Тоглоомын 1-р үе 40 оноо, 2-р үе 50 оноо, 3-р үе 60 оноо гэх мэтээр үе ахих тусам авах ёстой оноо нэмэгдэх болно. Нураах болгонд танд 1 сек нэмж өгөх ба ингэснээр та тухайн үед авах ёстой оноогоо авахад дөхөм болж өгнө.

Өөрийн авсан хамгийн өндөр оноог серверт хадгалах боломжтой ба ингэснээр уг тоглоомыг тоглогч нийт хүмүүстэй өрсөлдөнө.

Ямар нэг алдаа дутагдал болон санал хүсэлтээ mspdteam@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Recently changed in this version

Шинэчлэлт 1.11
--Шинээр эхлэхэд оноог 0 болгохгүй байсан алдааг зассан.
--Өмнөх хувилбарууд оноогоо илгээж чадахгүй тул заавал шинэчлэлт хийнэ үү
Шинэчлэлт 1.1
--Нураах ямар ч боломжгүй үед дүрсүүдийг шинээр өрдөг болсон
--Онооны хэсэгт 10-c бага хүн оноо бүртгүүлсэн тохиолдолд дүрсийн гажилт үүсч байсныг зассан
--Нэмэлт 2 секундыг буцааж 1 секунд болгосон


Comments and ratings for Vitsamo

  • There aren't any comments yet, be the first to comment!